Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-05-08
1. Ерөнхий зүйл
Энэхүү нөхцөл нь e-DZ апп болон вэбсайтаар дамжуулан power bank түрээслэх үйлчилгээний хэрэглэгч (цаашид «Хэрэглэгч») болон үйлчилгээ үзүүлэгч (цаашид «e-DZ») хооронд үүсэх харилцааг зохицуулна.
2. Бүртгэл
Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим үнэмлэхийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Худал мэдээлэл оруулсан тохиолдолд бүртгэл цуцлагдаж, учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
3. Түрээс ба төлбөр
- Түрээсийн үнэ цаг тутамд тооцогдоно.
- Power bank-ийг 24 цагийн дотор буцаагаагүй тохиолдолд гэрээний дагуу барьцаа суутгана.
- Төлбөрийг аппликейшний хэтэвчээр төлнө.
4. Хариуцлагын хязгаар
Power bank-ийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс үүссэн утасны эвдрэл, мэдээллийн алдагдалд e-DZ хариуцлага хүлээхгүй.
5. Холбоо барих
Аливаа санал, гомдлыг hello@edz.mn хаягаар хүлээн авна.